- Автомашин
- Toyota
- Land Cruiser 200 Black Bison 2014
- Land Cruiser 200 DLX ; GL ; GX
- Land Cruiser 200 GX.R
- Land Cruiser 200 VX
- Land Cruiser 76
- Land Cruiser 79 pick up
- Land Cruiser Hard Top 78
- Land Cruiser Prado 2014
- Rav 4
- Toyota Highlander
- Toyota Land Cruiser Brownstone 2014
- Skoda
- Fabia Ambition
- Octavia
- Rapid
- Superb Elegance
- Сэлбэг
- Үйлчилгээ
- Мэдээлэл
- Зургийн цомог

Зөвлөгөө
Өвлийн улиралд автомашин хэрэглэгчдийн анхаарах зүйлс
Өвлийн нөхцөлд автомашин хэрэглэх нь хамгийн чадварлаг жолооч нарт хүртэл аюултай бөгөөд ердийн байдлаас хэд дахин их анхаарал сэрэмж хэрэгтэй. Мөн автомашиныхаа хяналтыг байнга чухалчилах нь зүйтэй. Ялангуяа холын замд гарахаасаа өмнө шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй.
- Өвлийн улиралд автомашинд зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бол дугуй юм. Тиймээс дугуйгаа зөв сонгох хэрэгтэй. Өвлийн дугуйны хээ үйлдвэрлэгчээсээ шалтгаалан янз бүр байдаг. Хэрвээ та өвлийн дугуйг мэдэхгүй бол дугуйн хажуу бөөрөнд цасан ширхэгийн дүрс бүхий таних тэмдэгийг харна уу.
- Автомашиныхаа гэрэл гэрэлтүүлгийг зөв байрлуулж гэрлийн гадарга бүрхүүл, дотор линз, лампыг цаг тухайд нь сольж цэвэрлэж байвал таны болон автомашины аюулгүй байдлыг хангаж үзэгдэх орчинг илүү болгоно.
- Автомашины цантсан цан мөсийг гар аргаар арилгах нь буруу бөгөөд ажиллагаатай. Иймд зориулалтын агаар үлээгчийн горимийг тохируулан ажиллуулсанаар дулаан байхаас гадна цан мөснөөс хялбархан сална.
- Салхины шил арчигчийг байнга сольж байх хэрэгтэй. Мөн салхины шилийг арчиж цэвэрлэх нь үзэгдэх орчинд сайн нөлөөлнө.
- Ихэнх тохиолдолд зам хар мөртлөө гөлгөр харагддаг учраас аль болох хурдаа сааруулах нь хамгийн зөв сонголт юм.
- Өвлийн улиралд автомашинд хэрэглэгдэх хөдөлгүүрийн тосны хэмжээ зуны улирлыг бодвол их хэрэглэгддэг учраас тосныхоо хэмжээг байнга шалгаж байх нь чухал.
- Хальтиргаа гулгаа ихтэй үед гэнэт хүчтэй тоормозлохын оронд алсаас зөөлөн тоормозлох нь зүйтэй.
![]()
Хандалт
Яг одоо:13
Өнөөдөр:69
Энэ долоо хоногт:69
Энэ сард:72
![]()
![]()
Designed & Developed by
Mugenlink
Copyright © 2026. All Rights reserved.

