- Автомашин
- Toyota
- Land Cruiser 200 Black Bison 2014
- Land Cruiser 200 DLX ; GL ; GX
- Land Cruiser 200 GX.R
- Land Cruiser 200 VX
- Land Cruiser 76
- Land Cruiser 79 pick up
- Land Cruiser Hard Top 78
- Land Cruiser Prado 2014
- Rav 4
- Toyota Highlander
- Toyota Land Cruiser Brownstone 2014
- Skoda
- Fabia Ambition
- Octavia
- Rapid
- Superb Elegance
- Сэлбэг
- Үйлчилгээ
- Мэдээлэл
- Зургийн цомог

Асуулт хариулт
Сүүлийн үед автомат хурдны хайрцагтай машин олноор орж ирэх болсон. Учир нь жолоодоход илүү хялбар бөгөөд түгжрэл ихтэй замд бие чилж, хөл ядрах нь бага.
Авто машины хроп буюу хурдны хайрцаг нь дотроо автомат ба механик гэж 2 ангилагддаг.
Автомат хурдны хайрцаг нь (АТ) нь механик хурдны хайрцаг (МТ)-с ялгаатай нь МТ шиг том том араанууд салж нийлдэггүй явдал юм. Хэдэн шатлал буюу хэдэн араатай байна төдий чинээ жижигхэн ган диск болон перда диск байдаг (таны машин 4 араатай бол 4ган диск, перда диск гм.) ба тэдгээр нь ECU буюу компютерээр удирдагдан мөн өндөр даралтаар шахагдсан тосны тусламжтайгаар салж нийлдэг.
Тоёото автомашинд код бичигдсэн пайзтай 2 түлхүүр хэрэглэгддэг. Энэхүү 2 түлхүүр нь үйлдвэрээсээ хөдөлгүүр хяналтын системд тохируулан кодлогдсон байдаг учраас түлхүүрээ гээсэн тохиолдолд шинээр олшруулсан ч тухайн автомашины хөдөлгүүрт таниулах боломжгүйгээс асуудал үүснэ. Тиймээс пайз дээрх кодоор үйлдвэрээс захиалах юмуу эсвэл хөдөлгүүр хяналтын системийг солих шаардлагатай болно. Энэхүү үйлдэл нь зардал өндөртэй учраас түлхүүрээ хаяхгүйн тулд запас түлхүүрээ автомашинаасаа өөр газар хадгалах нь ухаалаг алхам болно.
Баталгаат хугацаан дахь техникийн үйлчилгээг дагаж мөрдөх нь юуны өмнө автомашины хэрэглээний хугацаа талаасаа маш чухал. Зөвхөн км болон хугацаагаараа биш ерөнхийдөө автомашины хяналт болон ямар нэгэн өөрчлөлтөнд шаардлагатай сэлбэгийг цаг тухайд нь суурилуулвал тохиолдож болзошгүй эрсдэлээс хамгаалах бөгөөд автомашины хэрэглээний хугацааг уртасгана.
Тухайн автомашинд зориулагдсан дугуйны хэмжээнээс өөр хэмжээтэй дугуй ашиглах нь автомашинд дуу чимээ орох, жолоодлогын тухгүй байдал үүсэх, жолооны хүрдны хяналт болон км цагийн тохиргоо алдагдах, шаврын хаалт болон дугуй хоорондын зай өөрчлөгдөх, тоормосны үйл ажиллагаа алдагдах болон шатахуун зарцуулалт нэмэгдэх, мөн хөдөлгүүрт муугаар нөлөөлж болзошгүй. Тиймээс автомашиндаа тохирсон дугуй тавих нь зүйтэй.
Автомашинд шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэхийн тулд автомашиныг сайн мэддэг баг мэргэжлийн инженер, механикийн бүрэлдэхүүнтэй зориулалтын орчинтой авто засварын газар техникийн үйлчилгээ авах нь зүйтэй.
Таны аюулгүй байдал болон автомашины эдэлгээний хугацаа мөн бидний хангаж буй давуу талуудыг харгалзан үзээд зориулалтын бус газар автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөж байна.
Тоёото автомашин дотор гар утас хэрэглэх нь ABS тормозны систем (дугуйг түгжигдэхээс сэргийлж, тормозны даралтыг тохируулагч) болон цахилгаан эд ангид ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй боловч таны амь нас болон аюулгүй байдлын үүднээс жолоодлогын турш гар утас хэрэглэхгүй байхыг аминчлан зөвлөж байна.
Хэрэв дугуйг тохирсон хэмжээнээс сул хийлвэл тухайн дугуйны газартай харьцах талбай томрох ба энэ нь дугуйг маш хурдан элэгдэж дуусах шалтгаан болдог. 6 psi-аар бага хийлэхэд дугуй стандарт хугацаанаасаа 25 хувь хурдтай элэгдэнэ гэсэн тооцоо байдаг. Мөн дугуйны дотоод температурыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог ба энэ нь дугуйг буудах, хагарахад хүргэх аюултай. Сул хийлсэн дугуй эргэхдээ их хүч зарцуулах ба түлшний зарцуулалтанд ч шууд нөлөөлдөг байна. Хэрэв дугуйг тохирсон хэмжээнээс их хийлвэл дугуйны газартай харьцах талбай болон уян хатан чанар нь багасах ба бага зэрэг нүх дайрахад ч гэсэн амархан хагарч гэмтэх шалтгаан болдог.
![]()
![]()
![]()

