- Автомашин
- Toyota
- Land Cruiser 200 Black Bison 2014
- Land Cruiser 200 DLX ; GL ; GX
- Land Cruiser 200 GX.R
- Land Cruiser 200 VX
- Land Cruiser 76
- Land Cruiser 79 pick up
- Land Cruiser Hard Top 78
- Land Cruiser Prado 2014
- Rav 4
- Toyota Highlander
- Toyota Land Cruiser Brownstone 2014
- Skoda
- Fabia Ambition
- Octavia
- Rapid
- Superb Elegance
- Сэлбэг
- Үйлчилгээ
- Мэдээлэл
- Зургийн цомог

Зөвлөгөө
Шинэ жолооч гэлтгүй бүх жолооч нарт илүүдэхгүй мэдээлэл
Төмөр хүлэгтэй бүхэнд "Замын цагдаагийн газар" нэгэн чухал мэдээллийг хүргэж байна.
400 км тутамд буюу 7 хоног бүр хийгдэх үйлчилгээнүүд
- Хөдөлгүүрийн шингэний түвшинг шалгах
- Хөдөлгүүрийн тос
- Хөргөлтийн шингэн
- Шил арчигчийн шингэний саван дахь шингэн
- Тоормосны хүчлүүрийн саван дахь шингэн
- Салгагч диск (конс)–ны аппаратын саван дахь шингэн
- Рулийн гидр өсгөгчний насосны саван дахь шингэн
- Дугуйн хий болон дугуйн чанар байдлыг шалгах
5.000 км тутамд буюу 2-3 сард хийгдэх үйлчилгээнүүд
- Автомат хурдны хайрцагны болон рулийн гидр өсгөгчийн шингэний хэмжээг шалгах
- Агаар шүүгчийн элементийг цэвэрлэх
- Хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг солих
12.500 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд
- Аккумляторын батарейг шалгуулах (шаардлагатай тохиолдолд үйлчилгээ хийлгэх)
- Хөргөлтийн систем шалгах
- Хөдөлгүүрийн хэсгийн резин шланкуудыг шалгах (шаардлагатай тохиолдолд солих)
- Дугуйн байрлалыг сольж тавих
- Шил арчигчийн сойзыг шалгаж солих
- Тулгуур болон рулийн бөмбөлгөн холбоосуудыг шалгах
- Тэнхлэг, кузовын эд ангиудын тосолгоо хийх
- Кардан гол, чагтан гол шалгах, тослох
- Гарах хоолойн (яндан) системийг шалгах
- Хурдны хайрцаг болон урд хойд редукторын тосны түвшинг шалгах
- Аюулгүйн бүс шалгах
- Хөдөлгүүрийн сул эргэлтийг шалгах
25.000 км тутамд буюу 12 сард хийгдэх үйлчилгээнүүд
- 12.500 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд
- Хагас голын хамгаалалт резин (бултай шарикны) шалгах
- Агаар шүүгчийн элемент солих
- Хөдөлгүүрийн агрегатуудын ремень дамжуулгыг шалгах
- Түлшний системийг шалгах
- Тоормос шалгах
- Амортизатор, амортизаторын втулка резин, пүрш шалгах
- Дискэн холбоосны гишгүүр (педали)-г шалгаж тохируулах
50.000 км тутамд буюу 24 сард хийгдэх үйлчилгээнүүд
- 25.000 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд.
- Асаалтын очлуур (свеча) солих
- Клапангийн зай шалгаж тохируулах
- Бензин шүүр солих
- Өндөр хүчдэлийн утаснууд болон хуваарилагч, бегунокийн тагийг шалгах
- Хөргөлтийн системийг угааж шингэнийг солих
- Урд дугуйн стуфцний тосыг солих
- Автомат хурдны хайрцагны шингэнийг угааж солих
- Хурдны хайрцагны тосыг солих
- Редукторын тосыг солих
100.000 км тутамд хийгдэх үйлчилгээнүүд
- Бензинй ууршилт татагч системийг шалгах
- Рециркуляцийн клапан шалгах
- Духны ремень солих
- Урд хойд тэнхлэгийн болон гарны, татуурганы втулка резинүүдийг шалгах, шаардлагатай тохиолдолд солих.
130.000 км тутамд хийгдэх үйлчилгээнүүд
- Кислородын датчик солих
- Хүнд нөхцөлд (чиргүүлтэй, тоосорхог замаар явах, бага температуртай 0-с бага хэмд, богино зайнд байнга явах 6 км-с бага) хийгдэх үйлчилгээнүүдийн хугацаа 2 дахин богиносно. Мөн 35-с дээш хэм халуунд буюу уулархаг бүсэд эсвэл чиргүүл чирдэг бол автомат хурдны хайрцагны шингэнийг 25.000 км тутамд солих шаардлагатай.
![]()
Хандалт
Яг одоо:13
Өнөөдөр:69
Энэ долоо хоногт:69
Энэ сард:72
![]()
![]()
Designed & Developed by
Mugenlink
Copyright © 2026. All Rights reserved.

