
Улаанбаатар хотод хөдөлгөөний нягтрал ихдэж, автозам ачаалаа даахаа больж байгаа өнөө үед автомашинуудхөдөлгөөнд оролцоход нэн бэрх болжээ. Автомашинаа жолоодохдоо өөрөө дүрмээбаримтлаад явлаа гэхэд өөр нэг нь ирээд хажуугаас яарч сандарч эгнээ байр эзлэхгэж урдуур хойгуур дайрна, дээр нь бас өвлийн замын халтиргаа гулгаа гээдасуудал их байдаг. Энэ байдлаас болж аваарь осол гарч унасан автомашинаа эвдэжгэмтээх нь олонтаа.
Сүүлийн жилүүдэд хотод маань вьетнамзасвар гэж нэрд гарсан нэгэн газар бий болоод байгааг уншигч та андахгүй биз.Мэдээж автомашинаа сэвтүүлсэн хүн болгон тэр хэсгээ шинээр сольж чаддаггүйболохоор энэ засварын газар руу л явдаг болсон.
Өөр засварлаж янзлах газар байхгүйболохоор тэдгээр вьетнамын гарыг харахаас өөр яах ч билээ.
Бид энэ талаар сурвалжлага хийхявцдаа нэгэн компани автомашины кузов засварын өндөр технологи бүхий засварүйлчилгээ үзүүлж байгаа тухай олж мэдэн түүний мөрөөр газар дээр нь очижсурвалжилснаа та бүхэнд толилуулъя.
Бодиз Автомотив компани нь авто худалдаа,сэлбэг, авто засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа манайэнэ чиглэлийн компаниудын анхдагч юм. Тэд Евро стандартын технологи, тоногтөхөөрөмж бүхий кузов засварын төвийг ажиллуулж байгаа бөгөөд энд гадаадынмэргэжилтнүүд ажиллаж байгаа нь бас сонирхол татлаа.
Одоо бидний өргөн хэрэглэж заншсанЕвро стандарт гэдэг үгийг хүн болгон мэдэж байгаа мэт боловч тухайн ажилүйлчилгээндээ хэрхэн хэрэгжүүлж байгаа нь тэр бүр эргээлзээтэй тул энэ талааснь илүү сонирхож тус компанийн Ерөнхий менежер Б.Дөлгөөн, гадаад мэргэжилтэнХаяри, Нури нартай уулзаж ярилцлаа.
Сурвалжлагч: - Та бүхэн энэ засварынгазраа хэдийнээс ажиллуулж байгаа, засвар үйлчилгээний талаар болон аль улсынмэргэжилтэн ажиллуулж байгаа тухайгаа ярина уу.
Б.Дөлгөөн: - Бид энэ оны 1 дүгээрсараас эхлэн кузов засварын төвөө ажиллуулж эхэлсэн. Энэ засварын төв маанькузов засварын Евро стандартын тоног төхөөрөмжүүд, техник, багаж хэрэгсэлээрбүрэн тоноглогдсон. Эдгээрээс гадна туслах материал их чухал зүйл учраас PPG брэндийн будаг, 3M брэндийн туслах материал ашиглажбайна.
Манай кузов засварт автомашины үйлдвэрлэлийнпроцесстой адил шат дамжлага технологийн дагуу явагддагаараа давуу талтай.
Бид Турк улсаас Тоyota motors & Audi болон Skoda auto & Mercedes Benzмаркын автомашинуудын кузовынзасварын чиглэлээр 13-16 жилажилласан дадлага туршлага, ур чадвартай гадаадын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна.
Сурвалжлагч: - Автомашинүйлдвэрлэлийн процесстой адил процесс, технологи ашиглана гэж ярилаа. Энэ талаарааилүү тодруулан тайлбарлана уу.
Хаяри: - Кузов засварын ажлын талаарярихаас өмнө хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, будаг болонтуслах материал нь их чухал. Мэдээж чанартай зориулалтын хэрэгслээр хийгдсэнямар ч засвар сайн болдог. Түүнтэй л адил шүү дээ. Мөн дээр нь технологи гэжчухал хэсэг бий.
Бид Монголд ирээд вьетнам засварыгсонирхож үзсэн. Засвар хийж байгаа орчин наад захын шаардлага хангаагүй, будгийгзориулалтын камергүй, тоосжилт ихтэй орчинд хийдэг, ажиллах эрүүл ахуйн орчиногт бүрдээгүй, үнэхээр хоцрогдсон гэж хэлж болохоор бас ашиглаж байгаа тоногтөхөөрөмж, багаж хэрэгсэл гэж бараг байхгүйтэй адил гээд л энэ тэр асуудалтайзүйлүүд маш их ажиглагдсан.
Гэтэл энд байгаа кузов засварынажиллах орчин эрүүл ахуйн бүрэн шаардлага хангасан, хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүд болонтуслах материал нь тэднээс тэс өөр заримыг нь Монголд байдаггүй гэж хэлэхэдболохоор чанартай тусгай зориулалтын гэх мэт олон давуу талуудтай байсан учраасбид ажиллахыг зөвшөөрч хамтарч ажиллаж байна.
Бид автомашиныг засварлахдаа эхлээдтехнологийн дагуу кузовын эвдрэл, гажилтийг ямар түвшинд байгааг оношлоно.Ингэхдээ сэв, эвдрэл нь хир байгаа, аль хэсэгт нь задаргаа хийж, автомашиныкузовын болон бусад шаардлагатай ямар эд анги, тоноглол, хэрэгслийг тайлжзадлах, ямар багаж, материал хэрэглэх гэдгээ эхлээд тогтоосны дараа дарааллындагуу ажлаа эхэлдэг.
Үйлдвэрийн процесс гэдэг маань жишээнь автомашины хаалганы сэв гаргаж будах гэдэг дээр тайлбарлавал илүү ойлгоходдөхөм байх. Хүмүүс хаалга засахыг зөвхөн хонхойсон хэсгийг нүдэж тэгшилэн,замаска түрхэж тэгшлээд буддаг гэж ойлгодог. Ерөнхий дараалал нь мөн боловчдунд нь хийгдэх ёстой нарийн үйл явц орхигддог гэдгийг тэр болгон мэддэггүй.Тэр нь юу гэвэл хаалгыг салгаж авахаас эхлээд хаалганы жижиг эд анги, резин жийргэвчгэх мэт эрэг боолтыг нэг бүрчлэн салган тайлж, хаалганы төмөр хийц рамнаас ньажлаа эхлэн гүйцэтгэнэ.
Төмөр хэсгийн сэвийг гаргахдаахамаагүй нүдэж цохиж болдоггүй. Хэрэв цохиж гаргавал төмөр нь сунаж, түүнийгээтэгшлэх гэж замаска их ордог. Энэ нь засварын чанар шаардлага хангахгүй нүдхуурсан ажил болно гэсэн үг.
Сэв гаргах технологи нь тусгайзориулалтын багажаар сэвтэй төмөр хийцийн хэсгийг жижиг талбайгаар татахбайдлаар сэвийг гаргах ёстой. Ингэснээр төмөр хэт сунахгүй, сэв нь илүү тэгшлэгдэж,замаска маш бага өө дарах төдий л орно. Энэ нь засвар чанартай болж будаг илүүсайн хийгдэнэ гэсэн үг юм. Будаг хийхэдтусгай технологи дарааллыг нь мөн адил баримталдаг. Энэ талаар манай будгийнмэргэжилтэн ярьсан нь илүү үр дүнтэй байх.
Сурвалжлагч: - Биднийг кузовзасварын төв сонирхож байхад будгийн тусгай камер гэж тайлбарлаж байсан. Ер ньбудгийг гадаа л биш бол хаана ч будах боломжтой юм биш үү. Заавал ингэж байшиндотор дахин байшин бий болгох нь ямар ач холбогдолтой юм бэ.
Нури: - Түрүүн засвар хийх орчиныталаар дурьдсан. Будгийг будах орчин маш чухал. Тоосжилт бол нүдэнд үл үзэгдэгчбичил процесс. Энэ төвийн бас нэг давуу тал бол тусгай зориулалтын өндөртехнологитой будгийн битүү камер юм. Хүмүүс тэр болгон мэддэггүй. Автомашиныкузовын будгийг будахдаа ямар ч тоосжилтгүй битүү орчинд +30*С будаж, +60*С-дхатаадаг. Тэгвэл энэ технологийг Бодиз Автомотив компани бий болгож чадсан юм.Бид будгийг технологийн дагуу будгийн камерт хийж байгаа. Энэ тохиолдолд будагмаш сайн хатах бөгөөд яг үйлдвэрийн будагтай адилхан чанартай болдог юм.
Нэгэнт будгийн талаар ярьсан учраасавтомашин будах үйл явцын талаар товч ярья. Автомашины кузовын засварын нэг голхэсэг нь сэв гаргахаас гадна бас нэг чухал нь эцсийн шат будгийн ажил байдаг.Кузовыг бүхэлээр нь биш хэсэгчилж засварлахад энэ бүр чухал. Автомашин тодорхойхугацаагаар ашиглагдсаны дараа өнгө нь гандаж өөрчлөгддөг. Гэтэл будгийн кодыгүндсэн өнгөөр нь гаргаж, түүгээр будахад одоо байгаа өнгөнөөсөө өөр болдог.Тэгвэл энэ засварын төвд ашиглаж байгаа төхөөрөмж бол таван мэдрэгч бүхий будгийнкод гаргагч юм. Энэ төхөөрөмж тухайн автомашины будгийн өнгийг одоо байгаагаарнь буюу гандсан өнгөөр нь мэдэрч код гаргадаг маш давуу талтай. Уг төхөөрөмжөөргаргасан кодтой будгаар будахад байгаа өнгөнөөс өнгө нь огт зөрдөггүй. Мөн бидавтомашины кузовыг бүтнээр нь буддаг.
Б.Дөлгөөн: - Автомашиныг будуулсаныдараа 2-3 хоногт угааж болохгүй гэдэг. Тэгвэл манайхаар засварлуулж будуулсанавтомашиныг шууд угааж болно. Бид засвараас гарсан автомашиныг угаалгынгазартаа угаасны дараа эзэнд нь өгч байгаа.
Сурвалжлагч: - Зарим тохиолдолдонхолдож, мөргөлдсөн, унасан нилээд эвдрэлтэй автомашинууд байдаг. Иймавтомашиныг засварлах уу, хир хүндрэлтэй вэ.
Б.Дөлгөөн: - Тийм автомашиныг бүрэнзасварлах боломжтой. Онхолдож, мөргөлдсөн автомашины рамны гажилтыг тусгайтөхөөрөмжөөр кузов засвартаа засварлаж,агергатын эд ангийг авто засварын төвдөө засварлана. Яг энэ тохиолдолдавтомашин мөргөлдөж онхолдсолноос болж уг автомашины аралд буюу раманд ямарнэгэн хэмжээгээр гажилт үүсдэг. Монголд одоогоор рамыг тэгшилж, засварлах тоногтөхөөрөмжтэй засварын газар гэж байхгүй. Рамны гажилт гаргалгүй дээд хэсгийг ньсайхан засварласан ч энэ нь автомашинд зорчигчийн аюулгүй байдалд маш ноцтойаюултай нь ойлгомжтой. Бид рам тэгшлэгч тоногтөхөөрөмжийг оруулж ирж гажилт гаргаж байгаагаараа давуу талтай.
Түрүүн манай мэргэжилтэн автомашиныгэхлээд оношилдог гэж ярьсан. Мөргөлдөж, онхолдсон унасан байдлаас хамаарч рамныгажилтын оношлогоог хийж засварладаг гэж ойлгож болно.
Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд одоогоорМонголд автомашины хөнгөн цагаан хайлшин эд ангийн сэвийг гаргах боломжгүй шуудсольдог. Тэгвэл манайд эвдрэлээс нь хамаарч жижиг хэмжээний сэвтэй хөнгөн цагаанхайлшин хийцийн эд ангийг засварлана.
Хаяри: - Энэ засварын төвийг ажиллажэхэлснээс хойш вьетнам засварын газарт засварлуулсан автомашинууд ирж үйлчлүүлжбайна. Энгийн ойлголтоор тайлбарлахад тухайн автомашины сэв хонхолтыг дутуугаргаснаас замаска зузаан тавигдах, будахдаа хажуу талын сэвгүй хэсгийн үндсэнөнгө рүү будаг нь цацарсанаас үндсэн будгийг гэмтээсэн зэрэг нь засвархийгдсэнээс хойш хэсэг хугацааны дараа будаг нь хагарах, замаск нь унасан явдалгарч байна. Ийм автомашинтай хүмүүс манайд ирж дахин засварлуулж байгаа нь хувьхүнээс давхар илүү зардал гарч байна. Яагаад гэвэл бусдын хийсэн кузов засварынажил дээр дахин засвар хийнэ гэдэг бол мэдээж ажиллагаа их орохоос гадна өмнөхсэвтсэн байдлын талбайг мэдэхгүй учир засвар хийгдэх талбайн хэмжээ ньнэмэгддэгээс зардал их гардаг. Иймтохиолдолд автомашин эзэмшигч нартаа зөвлөхөд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй.
Хаяри: - Ихэнх кузов засварууд автомашинысэвийг гаргахдаа гадна талын өнгөн хэсгийн сэвийг гаргадагаас биш цаад талдбайгаа төмөр хийцийн эд ангийн сэв эвдрэлийг засддагүй нь ажиглагдсан. Энэ болмэдээж засвар төгс биш дутуу хийгдсэн гэсэн үг юм. Бид энэ бүхнийг гадна талынтөмөр хийцийн дотор талын рам, төмөр хийцийн эвдрэлийг нь бүрэн засдаг. Тэрзардал нь засварын үнэнд орсон байдаг.
Б.Дөлгөөн: - Бид ийм өндөр технологитой, сайнтоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал ашиглаж байгаа учраас автомашиныг анхүйлдвэрээс гарсан мэт болгож, баталгааг өгөхийн зэрэгцээ автомашин эзэмшигчиддээсэтгэл ханамжтай үйлчилгээг бүрэн үзүүлэхээр ажиллаж байна.
Сурвалжлагч: - Та бүхэн Монголынавтозасвар үйлчилгээнд Евро стандартын кузов засварыг технологитой нь оруулжирэн, евро стандартын дэвшилтэт үйлчилгээг ард түмэндээ таниулан ажиллуулжбайгаад үйлчлүүлэгч хэрэглэгчийн өмнөөс та бүхэн талархаж байна. Та бүхэнд амжилт хүсье.
Ийнхүү энэ компанид хийсэнсурвалжлагаараа манай Монголд кузов засварын үйлчилгээг технологийнх нь дагууанх удаа хийж эхэлсэнийг өөрийн биеэр сурвалжилсандаа сэтгэл хангалуунбайгаагаа дурьдахад таатай байна.
