- Автомашин
- Toyota
- Land Cruiser 200 Black Bison 2014
- Land Cruiser 200 DLX ; GL ; GX
- Land Cruiser 200 GX.R
- Land Cruiser 200 VX
- Land Cruiser 76
- Land Cruiser 79 pick up
- Land Cruiser Hard Top 78
- Land Cruiser Prado 2014
- Rav 4
- Toyota Highlander
- Toyota Land Cruiser Brownstone 2014
- Skoda
- Fabia Ambition
- Octavia
- Rapid
- Superb Elegance
- Сэлбэг
- Үйлчилгээ
- Мэдээлэл
- Зургийн цомог

Нийгэм ахуйн хөнгөлөлтүүд
Бодь Автомотив ХХК нь нийт ажиллагсаддаа ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулж тогтоосон хэм хэмжээний дагуу дор дурдсан хангамжийг олгодог. Үүнд:
- Бичиг хэрэгслийн
- Албан хэрэг хөтлөлтөд зориулсан
- Ажлын тусгай хувцас, багаж хэрэгслийн
- Мэдээлэл, холбооны хэрэгслийн
- Автомашины үйлчилгээ
Хөнгөлөлт урамшуулал
Ажиллагсаддаа цалингаас гадна өдрийн хоол, утасны хөнгөлөлтийг эдлүүлэхээс гадна албан ажилд ашиглах унаагаар хангана. Мөн
Удаан жилийн нэмэгдэл
Компанид оруулсан хувь нэмэр, бүтээсэн баялаг, үзүүлсэн амжилт, ажилласан хугацаанаас хамааруулж удаан жилийн нэмэгдлийг олгоно.
Гэр бүлийн бэлэг
Шинэ жил, эх үрсийн баярыг тохиолдуулан бүх ажилтнуудынхаа гэр бүлд бэлэг өгдөг уламжлалтай.
Даатгал
Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг.
Тэтгэврийн ууган сан
Бодь Групп Голомт банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаараа Монгол улсын анхны "Тэтгэврийн Ууган Сан" санг 2010 оны 07-р сарын 02-нд үүсгэн байгуулсан бөгөөд ажилтнуудаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл сонирхлыг нэмэх, ирээдүйн хуримтлал үүсгэх боломжийг бий болгох зорилгоор "ТУС" санд сайн дурын үндсэн дээр хамруулдаг.
Банкны зээл
Компанид оруулсан хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг үндэслэн ажиллагсаддаа Голомт банкнаас орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг бүрдүүлдэг.
Мөн ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан цалингийн зээлийг авах боломжтой.
Бусад тэтгэмж, тусламж
Ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхааран олон төрлийн мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.
Тухайлбал:
- Ажилтан гэрлэх ёслолоо хийх
- Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндлэх
- Ажилтанд ар гэрийн гачигдал тулгарах
- Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх
- Өндөр насны тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажил үүргээсээ чөлөөлөгдөх . . . зэрэг тохиолдлуудад мөнгөн болон бусад хэлбэрийн тусламжийг компаний зүгээс үзүүлдэг.
![]()
![]()
![]()

